БИДНИЙ ТУХАЙ

Монголын экспортын чадавхыг нэмэгдүүлэгч "Шивээхүрэн Терминал" ХХК

Шивээхүрэн Терминал ХХК-ын тухай

Монгол Улсын Засгийн Газрын 2020 оны 254 дүгээр тогтоол “Шивээхүрэн боомтод чингэлэгт тээврийн гарц нээх тухай”, Монгол улсын Засгийн газрын 2021 оны 07 дугаар 02- ны өдрийн 185 дугаар тогтоол “Чингэлэгт тээврийн терминал байгуулах”, Гаалийн ерөнхий газрын даргын 2021 оны А/204 дүгээр “Гаалийн хяналтын бүс зарлах тухай” тушаалын дагуу 2021 оны 06 дугаар 18-ны өдөр Өмнөговь аймаг Гурван тэс сум Нарийн сухайтын бүлэг ордод үйл ажиллагаа явуулж буй 9-н уул уурхайн компани хамтран “ШИВЭЭХҮРЭН ТЕРМИНАЛ” ХХК-ийг байгуулсан. Бид бүхэн чингэлэгт тээврийн нүүрсийг шилжүүлэн ачилт, буулгалт хийж жолоочтой ба жолоочгүй тээврийн 2 урсгалаар чингэлэгт тээврийн нүүрсийг экспортонд гаргаж байна

Алсын хараа

Монгол, Хятадын хил дамнасан дэвшилтэт болон ногоон технологид суурилсан үр ашигтай бүрэн автоматжуулалт бүхий логистикийн төв болно.

Эрхэм зорилго

Орчин үеийн хиймэл оюун ухаанд суурилсан ачилт, тээвэрлэлтийн техник, технологиор улс хоорондын худалдааг дэлхийн жишигт нийцүүлэн, Монгол Улсын экспортыг нэмэгдүүлнэ.

Үнэт зүйл

Инновац, тогтвортой байдал, шударга хамтын ажиллагаа, амжилт өөд тэмүүлэх хандлага

ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ 

Манай компанийн цахим хуудсанд зочилж буй эрхэм танд энэ өдрийн мэнд хүргэе.

Манай компани нь Монгол улсын хилийн бүсэд үйл ажиллагаа явуулдаг хуурай газрын чингэлэгт тээврийн терминал бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 254 дүгээр тогтоол, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 185 дугаар тогтоолоор байгуулагдсан билээ.

Монгол Улсын гадаад худалдаа, тээвэр логистикийн салбарыг түүчээлж, улсынхаа эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулахын зэрэгцээ хилийн бүсэд улсынхаа нэр хүнд, нүүр царайг илэрхийлсэн байгууллага байхыг эрхэмлэн ажилладаг билээ.

Бид компанийнхаа тодорхойлсон алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлс-ийг үйл ажиллагааныхаа тулгуур болгон хууль тогтоомж, олон улсын стандарт, мэргэжлийн ёс зүйг чанд мөрдөж, хамтран ажиллаж буй төрийн болон хувийн байгууллага, хил дамнасан тээврийг найдвартай, аюулгүй, хурдан шуурхай зохион байгуулж үйлчилгээ үзүүлэхийг зорьж байна. Мөн төр, хувийн хэвшил, өмнөд хөршийн хамтын ажиллагааг бэхжүүлж, тээвэр логистикийн салбарын тогтвортой хөгжлийг эрэлхийлж, дэмжин ажиллаж байна.Цаашид бид үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулж, харилцан итгэлцэл, хариуцлагад тулгуурласан хамтын ажиллагааг улам бэхжүүлэн ажиллах болно.
                                             

Гүйцэтгэх захирал

И.Наянтай

Хувьцаа эзэмшигчид

Манай байгууллагын бүтэц

Бидний түүх

Шивээхүрэн терминал ХХК нь Монгол улсын засгийн газрын 2020 оны 12-р сарын 30 ны өдрийн 254-р тогтоолын дагуу 2021 оны 1-р улиралд багтаан бий болгох талаар тушаал гаргасан билээ. Тус тогтоолын дагуу "Нарийн сухайтын" бүлэг ордод үйл ажиллагаа явуулж буй 9-н томоохон аж ахуйн нэгжүүд хамтарч, техник, хүн хүч, дэд бүтэц, барилга байгууламж, бүтээн байгуулалтыг богино хугацаанд цогцлоон бий болгоод байгаа билээ. Уг терминал маань өнгөрсөн хугацаанд улс орон даяар нүүрлээд буй цар тахал, эдийн засаг, улсын төсөв бүрдэл нь экспорт зогсох эрсдэл, гадаад вальют нөөц дундрах, ачаа эргэлт зогсох зэрэгт  эрсдэлээс сэргийлж засгийн газраас тус  тогтоол батлагдаж анхны нүүрс тээврийн терминал байгуулсан билээ.

2022

2021 оны зургаадугаар сарын 10-ны өдөр есөн хувьцаа эзэмшигчийн бүрэлдэхүүнтэйгээр “Шивээхүрэн терминал” ХХК албан ёсоор үүсгэн байгуулагдсан.Мөн оны арванхоёрдугаар сард AGV тээврийн үйл ажиллагааг эхлүүлснээр терминалын технологийн шинэ шатанд шилжсэн.Тухайн он нь Ковид-19 цар тахлын дараах сэргэлтийн үе байж, дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажлууд эрчимтэй өрнөсөн онцлог жил болсон юм.

2023

Терминалын бүтээн байгуулалт, туршилт, экспортын үйл ажиллагааг зэрэг эхлүүлж, жолоочтой тээврийн үйл ажиллагааг мөн амжилттай нэвтрүүлсэн.Ийнхүү үйл ажиллагаа жигдэрснээр долоодугаар сар гэхэд экспортын хэмжээ 1 сая тоннд хүрсэн амжилтыг үзүүлсэн байна.

2024

Нийт 17 га талбайд хийгдсэн бүтээн байгуулалтын ажлыг амжилттай дуусгаж, үүнээс 7.4 га талбай бүхий 5G тусгай гарцыг ашиглалтад оруулсан.Тус гарцыг Гаалийн хяналтын бүсэд бүртгүүлэн үйл ажиллагаанд нэвтрүүлснээр нийт 7 сая тонн нүүрсийг экспортод гаргасан байна.

2025

Дотоод тээврийг  8 дугаар сараас 24 цагийн үйл ажиллагаанд шилжив.
Мөн оны 12 сарын 8-ны өдөр нүүрсний экспортын хэмжээгээр дээд амжилтаа шинэчлэн тогтоосон байна.

Байршил

Монгол Улс Өмнөговь аймаг "Гурван тэс" сум Шивээхүрэн боомт

Өмнөговь аймаг, Гурван тэс сум 5-р баг, Бага-Овоо Шивээхүрэн боомт

Зургийн цомог

Шивээхүрэн терминал баг хамт олон анхны олон төрөлт ур чадварын тэмцээн зохион байгуулсан.Үүнд: Чингэлэг өргөгч, Сэрээт ачигч, Үйлчилгээний машин зэрэг техник хэрэгслийг ашиглаж хэрхэн эзэмшсэн ур чадвараа харуулах талаарх тэмцээнийг амжилттай зохион байгуулж, гүйцэтгэх захирлын зүгээс дээрх "Ур чадварын тэмцээн"-ийг уламжлал болгон зохион байгуулахаар болсоснн

Хил дамнасан худалдааг дижитал эринд хүргэнэ

Холбоо барих