
Бид 5G технологид суурилсан тээврийн үйл ажиллагааг нэвтрүүлэх хүрээнд 7.4 га талбайн бүтээн байгуулалтын ажлыг амжилттай гүйцэтгэсэн. Энэхүү ажлын хүрээнд талбайн газар шорооны ажил, бетон цутгалт, салхины хамгаалалтын хашаа барих, цамхагт гэрэлтүүлгийн систем суурилуулах, хяналтын камеруудыг угсарч суурилуулах зэрэг инженерийн нарийн ажиллагаатай үе шатуудыг бүрэн хэрэгжүүлэв.
Монгол Улсад анхдагчаар нэвтэрч буй энэхүү тээврийн шийдэл нь дэвшилтэт 5G сүлжээг ашиглан алсын удирдлагатай, автоматжуулсан тээврийн хэрэгслүүдээр үйлчилгээг үзүүлэх давуу талтай. Энэ нь хүн хоорондын шууд харилцааг бүрэн халж, аюулгүй байдал, бүтээмж, үр ашгийг шинэ түвшинд авчрах инновацийн төсөл юм.
Хил дамнасан худалдааг дижитал эринд хүргэнэ
