
Чингэлэгт тээврийн терминал нь уурхайгаас уртын тээврээр тээвэрлэн ирсэн ачааг хүлээн авч нөөц бүрдүүлэх, мөн богинын тээврийн хэрэгслүүдэд ачааг шилжүүлэн ачилт хийж экспортод гаргах, хадгалах үйлчилгээг үзүүлдэг тээвэр- логистикийн цогц төв юм.
Богинын тээврийн хэрэгсэл нь Хятад талаас хоосон чингэлэгтэйгээр терминалын талбайд нэвтэрч, гаалийн байгууллагад хяналт, шалгалт хийлгэсний дараа худалдан авагчийн талбайд хоосон чингэлэгийг буулгаж, ачаатай чингэлэгийн талбайд очиж ачааг ачуулан дахин гаалийн хяналт хийлгэсний дараа экспортод гардаг.
Уртын тээврийн хэрэгсэл нь терминалын талбайд нэвтэрч хяналт, шалгалт хийлгэсний дараа худалдан авагчийн талбайд ачааг буулгаж, буцаж хоосон чингэлэгийн талбайд очин хоосон чингэлэгийг ачуулан бүртгэл хийлгэсний дараа уурхай руу буцдаг.
Терминалын ложистикийн ажиллагааг нарийн хяналттай, үр ашигтай болгох зорилгоор дараах хяналтын байгууламж, гарцуудыг ашиглан ажиллуулж байна:
- Хятад талаас орж ирэх ачааны хяналтын пүү — 2
- Уурхайгаас ирсэн ачааг хүлээн авах хяналтын пүү — 2
- Экспортын ачааны хяналтын пүү — 2
- Хятад улс руу гарах гарц — 2
Эдгээр дэд бүтэц нь хоёр талын тээврийн урсгалыг шуурхай зохион байгуулж, аюулгүй байдал, ачаа эргэлтийн найдвартай байдлыг бүрэн хангахад чиглэгдсэн болно.
Хил дамнасан худалдааг дижитал эринд хүргэнэ
